
Алтайн нуруугаар хүрээлэгдэж, Хасагтхайрхан, Бурхан буудай уулаараа хамгаалагдаж, Ээж хайрхан уулынхаа өвөрт өлгийдүүлж буй Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байрлах Баянтоорой тосгонд дэлхийд нэн ховордсон амьтдын тоонд багтах “Говийн гайхамшигт-6”арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь говийн их дархан цаазат “А” хэсгийн хамгаалалтын захиргаанд зөвхөн дотооддоо төдийгүй гадаадынхны анхаарлыг татаж, оролцуулснаараа онцлогтой болсон юм.
Монгол эх тэр дундаа Алтай нутаг маань олон улсын сонорыг булааж, мэлмийг нь баясган нэн ховор амьтдаар гайхуулан дэлхийг донсолгох түүхэн явдалын нэгээхэн хэсгийн эхлэл тавигдаж байгаа болов уу гэж битүүхэндээ найдаж байлаа.
Монгол төдийгүй дэлхийд нэн ховор амьтдаар дүүрэн тансаг Алтай нутагт минь “Говийн гайхамшигт-6” амьтан зургуулаа оршиж байдгаараа давуу талтай байлаа.
Энэ удаагийн уулзалтанд таван аймгийн 300-аад хүн оролцсон юм. Аймаг тус бүр өөрсдийн өнгөрсөн жилд “Говийн гайхамшигт-6”-ын хүрээнд хийсэн ажилуудаа танилцуулж, ирэх жил юу хийхээр төлөвлөж буйгаа сонордуулсан юм.
Тус арга хэмжээний үеэр “Говийн гайхамшигт-6” тус бүрд нь сурталчилсан өргөө цагаан гэрийг барьж, тэдэнд тулгамдаж буй асуудал, тоо толгой, өсөлт үржилт зэргийг тодорхой танилцуулж өгсөн юм.
Эдгээр амьтдад тулгардаг хамгийн том асуудал бол хууль бус ан болон бэлчээрийн байдал байлаа. Иймээс уг асуудлыг авч хэлэлцэхээр хууль хяналтын байгууллагийныг урьж оролцуулан эдгээр амьтдыг хамгаалах тал дээр ярилцаж хэлэлцсэн юм.
“Говийн гайхамшигт-6” амьтан нь тус бүрдээ экосистемд өөрсдийн гэсэн гүйцэтгэх үүрэгтэй юм байна.
“Говийн гайхамшигт-6” хоёр дахь ээлжийн уулзалт боллоо | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.