
U18 насны тамирчдыг хамруулан 2024 оны олимпод оролцох тамирчдыг бэлтгэх зорилготой FIBA 3x3-ийн өсвөрийн хүүхдүүдийг өндөр түвшинд бэлтгэх зорилготой "Fast Track" хөтөлбөрийг дэлхий даяар хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт Монгол Улс энэ жилээс хамрагдаж эхэлсэн бөгөөд дотооддоо хоёр удаа сургалт, кэмп хийсэн бол Малайз улсад болсон олон улсын сургалтанд нэг удаа хамрагдсан билээ.
FIBA 3x3 "Fast Track" хөтөлбөрт хамрагдаж буй улсууд нь дотоодын кэмпийг жилд дөрвөн удаа, Олон Улсын кэмпэд нэг удаа гадагшаа явж оролцох, нэг удаа эх орондоо зохион байгуулах үүрэгтэй. Энэхүү үүргийн хүрээнд FIBA 3x3 Fast Track хөтөлбөрийн олон улсын кэмп өнөөдөр Орчлон спорт клубын зааланд эхэллээ.
Манай улсад болж буй тус сургалтад Япон, Шриланк, Монгол гэсэн гурван орны 32 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд FIBA 3x3 Fast Track хөтөлбөрийг АНУ иргэн болон дасгалжуулагч Чак Арнолд удирдан явуулж байна.
Өнөөдөр болон маргааш хоёр өдөр сургалт явагдаад ирэх ням гарагт гурван орны хооронд сургалт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдын хооронд тэмцээн болж аваргаа шалгаруулах юм.
FIBA 3x3 Fast Track хөтөлбөрийн олон улсын кэмп өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 1868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.