
Улаанбаатар паласын их танхимд энэ сарын 6-8-нд бодибилдинг, фитнессийн ес дэх удаагийн ДАШТ боллоо.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа алтан медаль хүртэж байна.
Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн амжилттай оролцлоо.
Уг тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцжээ.
Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах бөгөөд эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe 2017” шалгаруулсан юм.
Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 1690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.