
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульчдын их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хурлыг энэ сарын 28-нд хуралдуулахаар товлолоо.
Энэ удаагийн хурлаар зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал Монголын хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны болон хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагааны тайлан сонсох, тус холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэлтэй танилцах, дүрэм болоод хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, батлах, "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, түүний хэрэгжилт" сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийх, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудал багтжээ.
Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байх бөгөөд их хурлын төлөөлөгчийг сонгох цахим сонгуулийн ажиллагааг энэ сарын 11-17-нд явуулах юм байна.
Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хурлын төлөөлөгч сонгох, их хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг www.mglbar.mn цахим хуудас болон 70116004 утсаар холбогдож авах боломжтой аж.
Монголын хуульчдын холбооны гуравдугаар их хурал болно | ||
Үзсэн: 1223 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.