
Дуунд дуртай Монголын ард түмэнд нэгэн үеийн халхын сайхан эр Юндэнгийн дүр тодхон үлдсэн эрхэм бол МУСТА, дуучин Б.Энхбаяр. Тэрбээр энэ сарын 13-нд "Бид Монгол" тоглолтоо “Улаанбаатар палас”-ийн концертийн их танхимд зохион байгуулах гэж байна.
Тэрбээр тоглолтдоо эх орон, үндэс угсаа, ёс уламжлалын сэдэвтэй уран бүтээл давамгайлан сонгосон аж.
Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бүрнээбаяр, Ж.Одмаа, Ч.Ганчимэг, дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Д.Сарангуа, Н.Мөнгөншагай нар урилгаар оролцох юм.
Сонирхуулахад тасалбарыг “Бид Монгол” цомог дагалдах юм байна.
"Бид Монгол" тоглолт болно | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.