Шууд Chart

ТЕГ-аас шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ

2013-11-27 12:00:47

ТЕГ-аас мэдээллийн технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан  шинэлэг үйлчилгээг татвар төлөгч нарт зориулан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг болж ухаалаг гар утасны “MTA’ программыг (application) хөгжүүлэн нийтийн  хүртээл болголоо. Тухайн програм нь татвар төлөгчийг мэдээ мэдээллээр хангах, цаг хугацааг хэмнэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.

  Ухаалаг гар утасны программаар дамжуулан мэдээ, мэдээлэл унших, тайлан тушаах хугацаа харах, татвар төлөх дансны мэдээлэл авах, татварын албадын байршил, албан ёсны хаяг, утасны лавлах авах, татвар албаны цахим үйлчилгээний веб хаягууд, татварын хууль, түгээмэл асуулт, хариултыг авахаас гадна НӨАТ төлөгч иргэн, хуулийн этгээдийн жагсаалт, хуурамч НӨАТ-ын падааны зөрчилтэй татвар төлөгчийн жагсаалт, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжийн жагсаалт, татварын албанаас зүгээс эрэн сурвалжилж байгаа хаяг байршилдаа байдаггүй, тайлан тооцоо хийдэггүй татвар төлөгчдийн жагсаалтуудаас хайх боломжтой гэнэ.
                                                 

Программ татаж авах:
Iphone(IOS)-ны хэрэглэчид:
itunes.apple.com/us/app/mta/id721102923
 
Description: http://www.mta.mn/uploads/assets/image/App-Store.jpg

 
 
 
 
Android төрлийн утастай хэрэглэгчид:
play.google.com/store/apps/details?id=mn.mta
 
 

ТЕГ-аас шинэлэг үйлчилгээг нэвтрүүллээ   
Үзсэн: 1958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй