Шууд Chart

“Чингисийн хүүхдүүд” Оскарт өрсөлдөнө

2017-10-09 18:08:09

Академийн дээд хэмжээний шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсаа төлөөлөн “Чингисийн хүүхдүүд” киноны уран бүтээлчид тус бүтээлээрээ өрсөлдөхөөр болжээ.

90 дэх удаагийн дээрх наадам 2018 оны гуравдугаар сарын 4-нд болно. Энэ жил уг төрөлд 92 орны уран бүтээлч киногоо өрсөлдүүлэхээр болжээ.

Сонирхуулахад, “Чингисийн хүүхдүүд” киноны зураг авалтыг өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд хийж,  найруулагчаар Д.Золбаяр ажилласан юм.

Түүнчлэн АНУ, Турк, БНХАУ-ын уран бүтээлч оролцсон бөгөөд уг киноны нээлтийг АНУ-д хийж, хоёрдугаар сарын 23-нд “Warner bros” кино компанийн дэлгэцнээ үзэгчдэд анх хүргэсэн юм.

Киноны үйл явдал нь уралдаанч хүүхдүүдийн тухай бөгөөд гол дүрд нэг айлын, ах дүү гурван хүү тогложээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Чингисийн хүүхдүүд” Оскарт өрсөлдөнө  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй