
Монголын буудлага спортын холбооны их хурал өчигдөр зарлагдсан ч арваннэгдүгээр сарын 11-нд хуралдахаар болж хойшиллоо.
Хурлын төлөөлөгчдийн хэлснээр буудлагын холбоо дүрмээ зөрчиж, 30 хоногийн өмнө зарлах ёстой хурлыг хоёр хоногийн өмнө зарласан, ахмадууд, орон нутгийн төлөөллийг хурлын төлөөлөгчөөр зохих хэмжээнд сонгоогүй зэргээс үүдэн маргаан гарсан байна. Ингээд олонхийн саналаар их хурлыг хуралдуулах бэлтгэл ажил дутуу, төлөөлөгчдийн ирц, оролцоо хангалттай бус байна гэж үзсэний учир нэг сарын хугацаатай хойшлуулжээ. Энэ нь 2017 онд товлогдсон хурал гурав дахиа хойшилж байгаа тохиолдол аж.
Монголын буудлага спортын хобооны ерөнхийлөгчөөр Э.Мөнх-Очир ажилдаг. Түүнийг улираан сонгох уу, шинэ удирдлагатай болох уу гэдгийг ирэх сард шийднэ.
Буудлага спортын их хурал арваннэгдүгээр сарын 11-нд болно | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.