Шууд Chart

“Улаанбаатрын өглөө” дууг “S4” хамтлаг дуулжээ

2017-10-11 12:08:15

Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хэмээх эрхэм Улаанбаатарчуудад төдийгүй Монголчуудад зориулан нэгэн гайхамшигтай дуу зохиосон нь өнөөдрийн та бидний бараг хүн бүхний мэдэх “Улаанбаатрын үдэш” хэмээх дуу билээ.

Хоёр зуун дамжин хүн бүрийн зүрх сэтгэлд эгшиглэсэн энэхүү бүтээлийг зөвхөн Монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ гээд гадаад дотоодгүй шимтэн сонсч шүтэн биширдэг. Тэгвэл энэхүү дууны хоёрдугаар анги гэж хэлж болохоор нэгэн сайхан бүтээл саяхан төрсөн нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны хит парадуудыг тэргүүлж эхэлжээ.

Энэ бол хөгжмийн зохиолч, продюссер Ц.Ашидын аялгуу, дууны яруу найрагч С.Энхтайваны шүлэг “S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл “Улаанбаатрын өглөө” хэмээх дуу юм.

Нийслэл хотынхоо тухай сайхан бүтээл туурвих хүсэлд автсан уран бүтээлчдийн санал бодол нэгэн цэгт огтлолцож тун санамсаргүй байдлаар бүтээсэн энэхүү дуу өдгөө ӨМӨЗО-ны бүхий л хит парадуудыг тэргүүлж байгаа бөгөөд Монгол улсдаа нээлтээ хийгээд тун удаагүй байна. Мөн “S4” хамтлаг нь 2015 онд Бээжин хотын “Бээжин” телевизээс зохион байгуулдаг Дэлхийн 17 орны 8000 гаруй оролцогчтой “You can” тэмцээнд амжилттай оролцож шилдэг 10-т үлдэж шилдэг хамтлагаар шалгарсан бөгөөд үүнийхээ хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд БНХАУ-ыг тойрсон 50 гаруй тоглолтод амжилттай орлцсон байна.

Дашрамд дуулгахад “S4” хамтлаг Монголынхоо ард түмэндээ хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбаттай хамтран ажилласан анхныхаа цомгийг бэлэн болгож удахгүй уран бүтээлүүдээ хүргэх ажээ. Ингээд та бүхэндээ “S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл “Улаанбаатрын өглөө” дууны клипийг хүргэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатрын өглөө” дууг “S4” хамтлаг дуулжээ  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй