Шууд Chart

Хөгжимчин, зураач Г.Гантулга “Оршихуй... Цагаан уул” үзэсгэлэнгээ нээв

2017-10-11 12:48:36

Морин хуурын чуулгын 25 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Энэ түүхэн тэмдэглэлт баярыг угтаж тус чуулгын цохивор хөгжимчин, зураач Г.Гантулга уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд нээв.

Уран бүтээлийн анхны бие даасан “Оршихуй... Цагаан уул” үзэсгэлэндээ тэрбээр өөрийн урласан бөмбөрнүүд болон Монгол оронд ургадаг цэцэгсийг урнаар зурсан бүтээлүүдээ дэлгэсэн юм.

“Бөмбөр хийж байгаа, хонь ямааны арьстай зууралдаж суудаг болсон. Монголд монгол бөмбөр өнөө болтол байхгүй. Бид л хийх юм шиг байна” гэж ярьж байсан юм. Санаж зорьсоор бүтээжээ. Бас нэг удаа “Мэргэжилдээ, ажилдаа сэтгэл хангалуун байдаг уу” гэж асуухад “Хийж гийгүүлсэн юмгүй мөртлөө ажилтай л хүн байх юм. Ямар ч байсан хийх юмгүй сэлгүүцэж, эсвэл гараа салаавчилж суухгүй байгаа болохоор болж байгаа юм байлгүй” гэж хэлж байсан. Дуу цөөтэй энэ залуу тоглож, зурж, урлаж л суудаг ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөгжимчин, зураач Г.Гантулга “Оршихуй... Цагаан уул” үзэсгэлэнгээ нээв   
Үзсэн: 1736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй