Шууд Chart

Манай улсын шигшээ баг эхлээд Японы багтай тоглоно

2017-10-12 10:05:23

19 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ирэх оны намар Индонез Улсад болно.

Энэхүү тэмцээний эрхийн төлөө Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 орноос 43 нь өрсөлдөх юм. Үүнд Бутан, Кувейт, Пакистан, Гуамын багаас бусад нь оролцох юм. 

Холбооноос гаргасан дүрмийн дагуу энэ сарын 31-нээс ирэх арваннэгдүгээр сарын 8 хүртэл багууд эрхийн төлөө өрсөлдөх юм. Энэ өдрүүдэд Ази тивийн найман улсад эрхийн төлөөх тоглолт зэрэг зохиогдох бөгөөд хэсгийн аварга болсон нэг баг шууд эрхээ авах бол дэд байранд шалгарсан найман багийн сайн үзүүлэлттэй тав нь мөн тэмцээний эрх өвөртөлнө.

Манай улсын шигшээ багийн хувьд тэмцээний I хэсэгт багтсан бөгөөд эрхийн тоглолтуудаа Улаанбаатар хотдоо хүлээн авна.

Тэд талбайдаа Япон, Тайланд, Сингапурын багийг хүлээн авч өрсөлдөх юм. Ирэх сарын 4-нд манай улсын баг Японы эсрэг эхний тоглолтоо хийх бол арваннэгдүгээр сарын 6-нд Тайланд, 8-нд Сингапурын багтай тоглохоор хуваарь гарчээ.  

Нийтэлсэн: Т.Үүрцайх

Манай улсын шигшээ баг эхлээд Японы багтай тоглоно  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй