Шууд Chart

“Зүрхний хилэн” түүхэн киноны шагналыг хүртжээ

2017-10-12 11:30:07

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадам үргэлжилж байна.

Энэ удаагийн наадмаар “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино шалгаруулжээ.

Иймд дараах  бүтээл Монгол кино шалгаруулалтад шагнал хүртсэн байна.

Нээлтийн кино:  Найруулагч  Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд”

Түүхэн кино:  Найруулагч  Б.Тамирын бүтээл  “Зүрхний хилэн”

Хүүхдийн кино: Найрууагч: Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт” 

Уран сайхны кино: Б.Эрдэнэцэцэг “Ээж”

Энэ жилийн наадмын онцлох орноор АНУ-аас сонгогдсон бөгөөд “Америкийн кино өдөрлөг”-ийг өнөөдөр Америкийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна. Өдөрлөгийг найруулагч Нора Поггийн бүтээл “Охидын санаачлага” баримтат киногоор нээх бөгөөд тус киноны гол дүр Стэйси Феррейра олон нийттэй нээлттэй ярилцлага хийх гэнэ.

Наадмын үеэр Америкийн шилдэг таван киног “Тэнгис” болон “ICinema” кинотеатруудад гаргах юм. Мөн өдөрлөгийн үеэр Америкийн кино найруулагч, продюсер Тони Гэрбэр Монголд айлчлан, олон улсын хамтарсан кино уран бүтээл туурвих туршлагаасаа хуваалцаж, Монголын уран бүтээлчдэд зориулан хоёр өдрийн сургалт явуулах ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Зүрхний хилэн” түүхэн киноны шагналыг хүртжээ  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй