Шууд Chart

"Тэмээн сүргийн говь" дуу хөшөөтэй боллоо

2017-10-12 15:30:13

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд тус аймгийн сүлд болсон "Тэмээн сүргийн говь" дууны хөшөөг босгожээ.

Үүнийг дээрх аймгийн уугуул, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнгийн санаачлагаар бий болгосон байна.

Тодруулбал урлагийн тэнгэр Янжинлхам бурханы дүр бүхий өндөрлөгийн суурин дээр шүлгийг нь сийлсэн аж.

О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Тэмээн сүргийн говь" дуу хөшөөтэй боллоо  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [139.5.218.xxx] 2017-10-12 18:38
Хэрэлдэж хэмлэлдэж гэдсэндээ хөлөө хийлцэж байхаар ийм сайхан юм бүтээж байвал аштай юу?та бүхэнд талархаж байна.

Бидэнтэй нэгдээрэй