
Үе үеийн залууст хөгжмийн хэмнэлийг мэдрүүлж, цөсийг нь хөөргөдөг амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй “Аадар” хамтлаг анхны цомгоо өлгийдөн авчээ.
Тэд цомгийн баяраа аравдугаар сарын 21-нд фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Энэ үдэш “Аадар”-ынхан “Дүрэлзэн ас”, “Хачин дурлал”, “Би чамд хайртай” зэрэг сонсогчдод хүрсэн дуунуудаасаа гадна цоо шинэ бүтээлүүдээс бүрдсэн тоглолтоороо Hard Rock Cafe-ийн жаврыг үргээх нь ээ.
Түүнчлэн цомгийн баярт "Чоно", "Шанз-3" хамтлаг, дуучин Ц.Хулан нар ирж, ая дуугаа өргөх юм. Түүнчлэн ирсэн хүн бүрт “Аадар” цомгийг бэлэглэх аж.
“Аадар” хамтлагийн цомгийн баяр болно | ||
Үзсэн: 1406 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.