Шууд Chart

“Toyota Crown”-ийг 100 ам.доллараас эхэлж дуудлагаар худалдана

2017-10-13 09:16:28

Монголын шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу энэ амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд “Наадам” центрт болно. Шоунд Монгол Улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон,  хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200  автомашин, мотоциклийг оролцуулах аж.  Тус арга хэмжээ нь бямба гарагт 10.00-18.00, ням гарагт 10.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Шоуг “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.

Шоуны үеэр “Toyota Crown”  машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар юм. Зохион байгуулагчид шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Toyota Crown”-ийг 100 ам.доллараас эхэлж дуудлагаар худалдана  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй