
Хот хооронд зорчих тасалбар бичдэг ТҮЦ машиныг Автотээврийн үндэсний төв туршиж байна.
ТҮЦ машиныг Улаанбаатарын томоохон үйлчилгээний цэгүүдэд тавихаас гадна зарим орон нутагт байрлуулх аж. Ингэснээр заавал автовокзалд очиж тасалбар бичүүлэх шаардлагагүй болно. Түүнчлэн энэ жил улс хоорондын зөвшөөрлийн бичгийг нууцлалын зэргийн QR кодтой болгож байна.
ТҮЦ машиныг энэ онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ. Цаашид зөвхөн хот хооронд зорчих тасалбар бус нисэх, төмөр замаар зорчих тасалбар борлуулдаг болох аж. Мөн автотээвэртэй холбоотой бүх төрлийн лавлагаа авах боломжтой болгоно. Түүнчлэн тухайн тээврийн хэрэгсэл ямар хүний эзэмшилд байсан, ямар үйлчилгээ авч байсан зэрэг тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг оруулна гэв.
Зорчих тээврийн ТҮЦ машиныг энэ онд багтаан үйлчилгээнд нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.