Шууд Chart

Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85-90 хувьтай байна

2017-10-13 16:49:35

Ховд аймгийн засаг дарга өнгөрсөн зургадугаар сард 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр захирамж гаргасан юм. Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 85-90 хувьтай байна.

Дээрх аймаг нь төвдөө хоёр дулааны станцтай. Эдгээр станц энэ сарын 1-ээс эхлэн аймгийн төвийн халаалт дулааныг айл өрх, албан байгууллагад түгээж эхэлжээ. Түүнчлэн Ховд аймгийн 17 суманд мөн дээрх хугацаанаас эхэлж халаалт дулааныг түгээж, жигдрүүлэн хэвийн ажиллаж байна.

Улсдаа томоохонд тооцогддог Хөшөөтийн нүүрсний уурхай Ховд аймгийн нутаг дэвсгэрт бий. Тус уурхайгаас Ховдчууд нүүрс татан авдаг. Түүнчлэн зэргэлдээх Увс аймгийн Тарвагтай, Баян-Өлгийн аймгийн Хотгорын уурхайгаас нүүрс татан авч өвлийн хэрэглээгээ хангаж ирсэн юм.

Энэ жилийн тухайд нүүрсний үнийг тогтвортой барих, иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх талд орон нутгийн удирдлагууд дээрх нүүрсний уурхайн удирдлагуудтай гэрээ хэлцэл  хийж байна. Үүний үр дүнд нэг тонн нүүрсний үнийг 100 мянган төгрөгөөс илүү гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлжээ.

Ховд аймгийн хэмжээнд энэ жил 16 мянган тонн нүүрс бэлтгэх ёстой. Одоогийн байдлаар нүүрс татан авалт аймгийн хэмжээнд 90 орчим хувьтай байна. Тус аймаг энэ жил Хөшөөтийн нүүрсний уурхайгаас зэргэлдээх есөн суманд 900-1300 тонн нүүрсний талоныг үнэ төлбөргүй олгохоор  болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ховд аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85-90 хувьтай байна  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй