
Говь-Алтай аймгийн биеийн тамир спортын газраас нийт байгууллагуудын дунд спортын тэмцээн уралдааныг зохион байгууллаа.
Сүүлийн үед хүн амын дунд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй таргалалт зүрх судасны өвчлөл эрс нэмэгдсэн билээ. Иймд алхалт бол хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй бөгөөд зөв хэвшлийг бий болгодог тул ийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Спортын өдөрлөгт аймгийн ОБГ, МСҮТ, гуравдугаар сургууль зэрэг байгууллага идэвхитэй оролцсон байна. Цаашид спортын өдөрлөгийг тогтмолжуулж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлого барих гэнэ.
Говь-Алтай аймагт спортын өдөрлөг зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.