
Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн "Дэлхийн цом"-ын тэмцээн үргэлжилж байна.
Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяагийн удирдлага дор хоёр тамирчин оролцлоо.
ОУХМ Г.Анужин 63 кг-д өрсөлдөж алтан медаль хүртэж Тайландын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнээс манай тамирчид өмнө нь алтан медаль хүртэж байгаагүй юм.
Тэрбээр огцом өргөлтөөр 87, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөв.
Г.Анужин Тайландын тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.