Шууд Chart

“Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа тоглоно

2017-10-16 09:53:20

УДБЭТ шинэ улирлын эхний буюу энэ сарыг симфони найрал хөгжмийн сар болгожээ. Иймд энэ сард “Намрын аялгуу” сонгодог концертыг тоглох гэж байна.

Уг тоглолтонд театрын симфони найрал хөгжим ХБНГУ-ын нэрт хөгжмийн зохиолч Г.Ф Телеманы нарийн бүрээнд зориулсан соната, Рихард Штраусын “Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа тоглох гэж байна. 

Мөн Польшийн нэртэй хөгжимчин Игорь Цецохо хүрэлцэн ирж Г.Ф.Телеманы нарийн бүрээ хөгжимд зориулсан сонатаг гоцлон тоглох бөгөөд театраас зохион байгуулж байгаа “Шилдэг цөөхүүл ба гоцлол хөгжмийн уралдаан”-ы шагналтнууд шилдэг бүтээлийн дээжсээсээ толилуулах юм.

 Тоглолт энэ сарын 18-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Тиль Уилиншпигелийн элдэв санаанууд” симфонийг Монголд анх удаа тоглоно  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй