
Нийслэлийн 378 жил, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Чинэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын наадам боллоо.
Дүүргийн төрийн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой энэхүү наадам жил бүрийн намар болдог уламжлалтай бөгөөд энэ жил сагсан бөмбөг, волейбол, дартс, ширээний теннис, нисдэг таваг, олс таталт гэсэн зургаан төрөлд 25 байгууллагын 17 багийн давхардсан тоогоор 918 тамирчин 54 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд өнгөрсөн бямба гаригт болсон нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Биеийн тамир, спортын хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцлоо.
Хоёр долоо хоног дамнан үргэлжилсэн наадмын байгууллагын дүн гарахад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс тэргүүлж, Биеийн тамир, спортын хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс удаалав.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит спорт наадам боллоо | ||
Үзсэн: 1772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.