
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус онины энэ удаагийн дугаараас “Сөрөг дүрийн баатрууд болсон суртахуунгүй гишүүд”, ”Зөвшилцөх саналд хариу ируулсэнгүй”, ”Аялал жуучлалынхан энэ өвөл ичих үү “ зэрэг нийтлэл болон үйл явдлын мөрөөр явсан “300 саяаар засахын оронд нэг тэрбумаар тавьдаг зам “ гэх мэт мэдээ нийтлэгдсэн байна.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Уг сонины өнөөдрийн дугаарт "Сөрөг хүчний сүр хүч", "Х.Баделхан 27 жил оршин тогтносон компанийхаа тусгай зөвшөөрлийг цуцлуулсан уу, аль эсвэл..., зэрэг нийтлэл болон "Ерөнхийлөгч цаазын ялтай холбоотойгоор хуульчдын баг ажиллуулж байна", "Ташуураа ашиглах вий" гэсэн мэдээлэл багтжээ.
“ӨДРИЙН СОНИН”
Тус сонинд "Л.Мөнтүшиг: АНУ нааштай хариу өгвөл тус улс руу богино хугацаанд ажиллах хүч гаргах үүд нээгдэх юм", "О.Баасанхүү: Оффшор, хулгайн мөнгөнийхөө араас өөр улсын харьяалалтай болсон хүмүүс тэндээ очиж амьдар", "Б.Батдэлгэр:Орчин цагийн хэлмэгдүүлэлт байна гэдгийг нотлохын тулд би хэлмэгсэдийн хөшөөний хажууд өлсөглөн зарласан", "Б.Гэрэлмаагийн МҮЭХ-ны дарга нар Эв санааны нэгдлийн талбай байгуулахаар төлөвлөсөн газраа хивсэнцрээр сольчихсон" зэрэг ярилцлага нийтлэгджээ.
“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Зууны мэдээ сонины энэ дугаараас "Д.Трамптийн шийдвэрийг эсэргүүцжээ", "Шинэ ангиллыг ирэх оноос мөрдөнө", "Өвлийн олимп Солонгост болно" зэрэг мэдээлэлийг онцлов.
“ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН
Дээрх сониноос "Д.Мөнхтамир: Мэдээллийн сүлжээтэй болсон хууль бус алт олборлогчдыг зогсооход хэцүү байна" ярилцлагаас гадна Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулна гэв,Зэсийн үнэ 250 ам.доллараар өсөв гэх мэт мэдээ мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.