Шууд Chart

М.Түмэнбаяр Лондонд өрсөлдөнө

2017-10-17 12:27:26

“Алдар” спорт хороо, шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр Англи Улсын Лондон хотыг зорилоо.

Учир нь тус хотод энэ сарын 20-22-нд таеквондогийн гран при тэмцээн болох бөгөөд тэрбээр оролцох юм. Түүний багшаар Хо Ин Ёны ажилладаг билээ.  

Уг гран при тэмцээн нь жилд дөрвөн удаа зохиогддог агаад энэ удаагийнх 2017 оны хувьд дөрөв дэр нь юм.

Өмнөх хоёр нь ОХУ-ын нийслэл Москва хот, Марокконы Рабат хотод календарчилсан төлөвлөгөөний дагуу явагдсан аж. Харин сүүлчийнх нь Кот д’Ивуар Улсын хуучин нийслэл Абижан хотод ирэх арванхоёрдугаар сарын 2-3-нд болно.

Уг цуврал гран при тэмцээнээр олимпийн оноо олгодог учраас таеквондогийн ертөнцөд хамгийн нэр хүндтэй, өрсөлдөөнтэй болдог гэнэ.  

Лондонгийн гран прид нэг цагаан хуудсаар орж байгаа орон болон 56, нийт 57 орны 213 тамирчин эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу олимпийн жингийн ангилалд өрсөлдөх юм байна.

Эдгээр тамирчны хожил хожигдлыг 50 шүүгч дэнслэхээр будант Албионд цуглажээ. Эрэгтэй тамирчид 58, 68, 80, +80 кг гэсэн жингийн ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа үзэх бол эмэгтэй тамирчид 49, 57, 67, +67 кг-д өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Түмэнбаяр Лондонд өрсөлдөнө   
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй