
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Үүнийг банк санхүүгийн байгууллага хамтран зохион байгуулдаг юм. Тэд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлыг хийж байна.Тодруулбал “Монгол Банк”-наас “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Санхүүгийн боловсрол” аяныг гурван сарын хугацаатай хэрэгжүүлэх аж.
Нээлтийн арга хэмжээ саяхан болсон бөгөөд үүнд “Монголбанк”-ны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцохдоо “Монгол Улс олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжин дээшлүүлэх, дэлхийн нийтийн арга туршлагыг төрийн хэмжээнд авч үзэж, олон улстай хөл зэрэгцэн алхаж эхэллээ. Дэлхийн хуримтлалын өдөр жил бүр өөрийн гэсэн зорилтод агуулгын хүрээнд болдог. Энэ жилийн хувьд хүүхдүүдэд хуримтлалын ач холбогдлыг ойлгуулахад чиглэгдэж байгаа” гэв. Мөн сургуулийн насны хүүхдүүдийн дунд “Би мөнгөө юунд зориулж хуримтлуулах вэ” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж буйгаа хэллээ.
Түүнчлэн дээрх өдрийн хүрээнд зохиогдох ажилаас тодруулбал Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад санхүүгийн суурь боловсрол олгох сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр сурагчдад “Халаасны мөнгөө зөв зарцуулах миний төлөвлөгөө” дэвтэр олгох бөгөөд энэ нь өсвөр насныхан мөнгөө зөв зарцуулж, сурахад дэмжлэг болох төдийгүй хуримтлалын ач холбогдолын талаар мэдлэгийг олгох юм. Мөн “Монголбанк”, ХБНГУ-ын “Хадгаламжийн Банк”-ны Олон улсын хамтын ажиллагааны сангаас сургалтад оролцсон сурагчдад хуримтлалын авдар бэлэглэх юм.
Сонирхуулахад Дэлхийн хуримтлалын өдрийг дэлхийн дахинаа 1924 оноос тэмдэглэн өнгөрүүлж байна.
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг | ||
Үзсэн: 1491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.