Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-10-18 09:54:56

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 18-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хөвдний түймэр шиг уран төрлийн хүчин”, “”А.Цогцэцэг, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нарын “Алгаа тоссон” тушаал”, “1.5 тэрбум төгрөгийн шахаа”, “Т.Тамир: Үеийнхээ академич нараас намын гишүүн бус ганц хүн нь аав байсан”, “Хөөрхийдөө! Махвал минь”, “Р.Адьяабаатар: Жүжигчин болно гэхэд минь хэн ч итгээгүй”, “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг өөрөөр амилуул” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Ж.Бямбадорж: Монголоос жирэмсэн гараад хилийн цаана төрчихөөд, хүүхдээ яасан нь мэдэгдэхгүй буцаж орж ирэх үзэгдэл байна”, “Баруунтуруун сумын ахлах ангийнхандаа зодуулж бэртсэн 20 сурагч аймгийнхаа эмнэлэгт хүргэгджээ”, “Монголын нүүрс Хятадын геополитийн хэрэгсэл үү”, “Монгол цэргүүд энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлжээ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “УИХ-ын гишүүд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхэд торгох, нэг жил хорих заалт эрүүгийн хуульд оруулснаа эргэн харахаар боллоо”, “Д.Одхүү: Эгийн голын цахилгаан станцаар Монголоо бодоод дээрэлхүүлэхээ л больчих хэрэгтэй”, “О.Баасанхүү гишүүнд нэр төрөө хамгаалах нэг өдөр өгье”, “Социалистуудын хариу цохилт”, “Дээд шүүх шийдвэрээ хэзээ биелүүлж, Г.Дэнзэнг суллах вэ”, “Х.Лханаасүрэн: Ц.Батчулуун багшийнхаа захиаст эзэн болж, 25 жил чуулгатайгаа хамт явлаа” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Албан тушаалтнуудын алдааны төлбөр ард түмний халааснаас гарна”, “Таван сая доллар босгосон анхны технологийн компани”, “Сергей Анашкин: “Чингисийн хүүхдүүд” киноны америк эмэгтэйтэй хэсэг таалагдаагүй”, “Үндэсний мэдрэхүй суларснаар хэл мохоо болж байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Түрээсийн орон сууц барих 9.9 га газар хэний гарт орсон бэ”, “Тохиролцооны засаг тормос татах эрхгүй”, “Бас л Хятадаас хамаарах шалтгаанаар зэсийн үнэ өсчээ”, “Э.Цэрэндолгор: Жуулчдыг татахын тулд хамгийн түрүүнд дэд бүтцээ хөгжүүлэх ёстой”, “Барилга-Миний амьдрал”, “Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай хотуудыг нэрлэлээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй