
Улсын филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг энэ сарын 26-нд үзэгч, сонсогчдод хүргэхээр бэлтгэж буй билээ.
Сонгодог хөгжмийн орон Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлд ойр дөт манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус байж мэдэх А.Брукнер симфониудаараа алдартай юм байна. Симфониудыг нь Европт хамгийн их тоглодог байна.
Түүний бүтээл Монголд анх удаа эгшиглэх гэж буй бөгөөд симфони найрал нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох ажээ. Улсын филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглох юм байна. Энэхүү симфонийг удирдаач Б.Батбаатар удирдан тоглуулна.
Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш юм. 40 хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони мэт, сонирхолтой үйл явдалтай роман мэт симфониудынхаа заримыг 60 гарсан хойноо бичсэн ажээ.
А.Брукнерийн бүтээлийг удахгүй сонсъё | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.