Өчигдөр буюу 6-рсарын 28-нд Монголын Үндэсний сурын харваанаас зохион байгуулсан Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Энэ тэмцээнд аймаг бүрээс ирсэн өсвөр үеийн харваачид гоц мэргэн, хурц хараагаа сорин өрсөлдсөн юм. 15 аймгийн 120 гаруй хүүхдээс “12-14 нас” эмэгтэй ангиллын төрөлд III байр эзэлсэн Дундговь аймгийн аварга Э.Бүрэнжаргалтай хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.
Дүүдээ баяр хүргэе
Баярлалаа
Сур харваагаар хичээллэхэд нөлөөлсөн хүн байгаа юу?
Өөрийн сонирхолын дагуу хичээллэх болсон. Их сайхан спорт юм.
Хэд дэх жилдээ харваж байна?
Гурав дахь жилдээ харваж байна. Одоо 8-р ангид сурдаг.
Ямар, ямар тэмцээнээс медаль авч байв?
Дундговь аймгийн “Аймгийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцож аймгийн аварга болж байсан.
Дашрамд дурьдахад сур харваагаар өндөр амжилтанд хүрэхийг хүсдэг нэгэн гэнэ шүү...
Ярилцсан: А.Бүдрагчаа
Э.Бүрэнжаргал: Амжилтанд хүрэхийг хүсдэг... | ||
Үзсэн: 1665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.