
БОНХЯ, МЗХ, АОЭНХ байгаль орчинд ээлтэй ажлын байрыг бий болгох, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, ногоон хөгжлийн зоригтыг хэрэгжүүлэх, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл боловсруулж хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сайжруулах, тогтвортой ажлын байрыг бий болгох, байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү санамж бичгийн гол зорилго оршиж байна.
МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” нь өнгөрсөн хавраас эхлэн “Ажилтай орлоготой, Монгол залуу” төслийг Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 3-р улирлын байдлаар нийт 150 мянган оюутан, залуучуудыг байнгын болон цагийн ажилд зуучилсан юм. Харин энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд “Ногоон ажлын байр”, “Сумын залуус”, “Эко залуус” гэсэн гурван төсөл дээр хамтарч ажиллахаар болжээ.
2014 оны турш хэрэгжих энэхүү төслүүдэд оюутан залуучууд идэвхитэй оролцож, цагийн болон байнгын ажилд зуучлуулан орлогоо өсгөх, нийгэмд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, үе тэнгийн залуучуудтайгаа хөл нийлүүлэн алхах, цаашлаад эх орныхоо ногоон хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд мод тарих, услах, ойжуулах, хашаа хайс барих, нөхөн сэргээлт хийх, зүлэгжүүлэх, нийслэл, аймаг, орон нутгийг цэцэрлэгжүүлэх, үерийн далан барих, засах, суваг шуудуу татах ногоон ажлын байрыг бий болгох юм. “Сумын залуус” төсөл нь орон нутгийн ажилгүй залуусын оролцоог нэмэгдүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх, сумын иргэд олон нийтийн дунд байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээ, экологийн боловсрол эзэмшихэд нь дэмжих юм.
МЗХ залуучуудаа ногоон ажлын байраар хангахад анхаарч ажиллана | ||
Үзсэн: 2274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.