Шууд Chart

Монгол бөхийн өргөөнд “Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ

2017-10-18 15:58:13

Дуучин Л.Нарантуяа уран бүтээлийн бие даасан тав дахь тоглолтоо “Дуун тамгатай хүлгүүд” хэмээн нэрийдэж, ирэх арваннэгдүгээр сарын 3-нд Монгол бөхийн өргөөнд тоглохоор болжээ.  

Жил  болгон тоглохдоо сонсогчиддоо олон гэнэтийн бэлэг түгээдэг. Өнгөрсөн жил зохион байгуулсан “Аргагүй хурдан ажнай” тоглолтод нь 300 гаруй уяач Монгол орны өнцөг булан бүрээс ирж, хамтдаа дуулснаар үзэгчдийг шуугиулаад  амжсан  билээ.

Тэрбээр саяхан “Хар сарнай” хамтлагийн  дуучин С.Амармандахтай хамтарч морины тухай нэгэн дуу бүтээсэн нь мөн л сонирхол татаж байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол бөхийн өргөөнд “Дуун тамгатай хүлгүүд” үүрсэнэ  
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй