
МЗХ-ны дэргэдэх УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос долоо хоног бүрийн Пүрэв гарагт “Алдартнуудын алтан цаг” уулзалтыг зохион байгуулдаг.
Уулзалтад Өвөрхангай аймгаас төрөн гарсан алдар цуутай хүмүүсийг урьж оролцуулан, чин сэтгэлийн яриа өрнүүлдэг юм. Энэ удаагийн зочноор Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт, Бээжингийн олимпийн 5-р байрын шагналт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт МУ-ын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ оролцож, залуустайгаа чин сэтгэлийн уулзалт, ярилцлага хийх гэж байна.
“Алдартнуудын алтан цаг” уулзалтын өмнөх зочноор Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров болон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат МУГЖ Ц.Түвшинжаргал нар оролцсон билээ. Өөрсдийн шүтдэг, хайрладаг, бахархдаг алдартнуудтайгаа нэгэн үдшийг хамт өнгөрүүлж, хүссэн сэдвээрээ чөлөөтэй ярилцаж, үзэл бодлоо хуваалцах ховорхон агшин тохиох бөгөөд оюутан залуучууд та бүхэн өнөөдөр МЗХ-ны нээлттэй танхимд 17 цагаас хүрэлцэн ирж халуун дотноор, чин сэтгэлээсээ ярилцаарай.
У.Мөнх-Эрдэнэ гавьяаттай уулзаж “буу халаарай” | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.