Шууд Chart

“BBC” агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна

2017-10-19 09:30:55

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог-3” концертоо ирэх арваннэгдүгээр сарын 10, 11-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Тэрбээр бие даасан анхны “Монгол сонгодог” тоглолтоо 2012 онд хийж байсан бөгөөд “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд үзэгч түмэндээ өргөн барьсан юм.

Оросын нэрт хөгжмийн зохиолч M.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XXIV их уралдааны тэргүүн байрын шагналт, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин тэрбээр энэ жилийн “BBC” агентлагийн дуурийн дуулаачдын “Cardiff singer of the world”  тэмцээнд амжилттай оролцож,  “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.

Сонирхуулахад “BBC” агентлаг түүний тухай нэвтрүүлэг хийж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“BBC” агентлаг Г.Ариунбаатарын тухай нэвтрүүлэг хийж байна   
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй