Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-10-19 10:40:10

Та бүхэндээ өнөөдөр буюу аравдугаар сарын 19-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“ӨДРИЙН СОНИН”

Энэ өдрийн дугаараас “Засгийн газрын үндсэн чиг үүргийн салбарыг томиллоо, “Гэр хороолын шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс тэглэнэ”, “Төр хувьцааг нь эзэмшдэг компани ба хөгжлийн ирээдүй” буюу Б:Энх-Амгалан “Оросын холбооны улс манайхыг онгоц үйлдвэрлэгч улс болохыг дэмжсэн. Тэд 150 тэрбум рублийн зээл олгохоор ярьж байгаа”, Б.Маналсүрэн: “Эрхүүгийн монголчууд л хөдөө тосгодоор явж наймаа хийж чаддаг” зэрэг нийтлэл, ярилцлагуудыг онцолж байна.

“ӨНӨӨДӨР”

Өнөөдөр сонины энэ дугаарт “Хэт төвлөрлийн сүүдэр” нийтлэл,Г.Одбаяр: “Токиогийн олимпийн дараа боловсролдоо анхаарна”, Х.Цогтнаран: “Надад ховор,хуучин 48 мянган ном бий”, Д.Жаргалсайхан: “Нөхөн сэргээлт нэрээр эрүүл газар,голын ай саваас алт олборлож байна”зэрэг ярилцлагуудыг уншаарай.

“ҮНДЭСНИЙ ШУУДАН”

Энэхүү сонинд Себастьян курц: “Аюулгүй,тогтвортой байдлыг хангахад залуусын оролцоо өндөр ач холбогдолтой”ярилцлага, “Цэцэрлэгээс халдвар тээгч амьтан илэрчээ”, “Шаазан урлалыг гайхуулна” гэх мэт мэдээллүүдийг онцоллоо.

“ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Тус сонинд “Цаазын ял байх ёстой...Гэвч...,”нийтлэл, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг ээлжит 67резидент эмчээ амжилттай төгсгөлөө”, “Засгийн газарт хаягласан 35 мянган захидал бичнэ гэв”  зэрэг мэдээлэл багтсан байна.

“ЗУУНЫ МЭДЭЭ”

Сонины энэ дугаарт О.Бум-Ялагч: “УИХ тарах ёстой” ,  Ш.Паламдорж: “Үндэсний үзэл нь жижиг гүрэнд өөрийгөө хамгаалах арга болдог” ярилцлагуудыг онцлов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй