
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир "Сэтгэлийн реализм” хэмээх номынхоо гарын үсэгтэй худалдааг энэ сарын 21-ны морин цагт “Интерном”-ын их дэлгүүрт хийх гэж байна.
Тэрбээр өмнө нь “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны дор”, “Үүлсийн галбир”, “Урин”, “Бясалгагч шүүдэр” гэсэн яруу найргийн ном гаргасан билээ. Мөн “Дуулахуй” нэртэй дууны яруу найргийн номоо ч өлгийдсөн.
Энэ удаагийн ном нь зөвхөн яруу найргийнх бөгөөд гарын үсэгтэй номын нээлт хийх гэж буй анхны хүн болох гэж байна.
Түүний яруу найрагт дурласан олон хүн цуглахаа одооноос мэдэгдээд байгаа нь зохиогчид маш их урам өгч байна гэв.
Д.Ган-Очир морин цагт номынхоо нээлтийг хийнэ | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.