
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойн баярыг угтан “Нийгмийн даатгал-Таны насан туршийн баталгаа” сэдэвт сургалтыг өчигдөр хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зохион байгууллаа.
“Пума” зочид буудлын хурлын танхимд болсон тус сургалтаар даатгуулагчдад нийгмийн даатгалын ерөнхий ойлголт ухагдахуун, даатгалын өөрчлөлт, шинэчлэл, дүрэм журам, үйлчилгээний талаарх мэдлэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан хамтран ажиллаж байхаар болов.
Сургалтанд нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын НДҮХХ-ийн дарга М.Гэрэлмаа, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж нар оролцсон юм.
Тэд нийгмийн даатгалын тухай ойлголт, үйлчилгээний төрлүүд, шинэчлэл, нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд цахимаар даатгуулах үйлчилгээ гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт сэтгүүлчдийн асуултанд хариулт өгч, бусад сэдвээр зөвлөлдсөн юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газар сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 2333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.