
МҮОХ-ны хурлын танхимд тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар 2020 он хүртэл болох спортын олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо.
Хамгийн эхэнд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Жакарта-2018" Азийн наадмын багийн ахлагчаар НИТХ-ын дарга асан, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуйг томилов.
Харин "Буэнос-Айрос-2018" залуучуудын олимпийн наадмын багийг Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, "Тайчунь-2019" Зүүн Азийн залуучуудын наадмын баг тамирчдыг А.Ганбаатар, 2020 оны залуучуудын өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг сонгов.
2020 он хүртэлх олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.