
Монгол Улсын морин хуурын чуулгын “Сор бүтээлийн дээжис” хандивын тоглолтоо энэ сарын 27, 28-нд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд зохион байгуулах гэж байна.
Морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан уг тоглолтыг удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээл эгшиглэх аж.
Морин хуурын чуулга нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд "Цэцээ Гүн" Ротаракт клуб болон "Thanks man" ТББ-тай хамтран гурав дах жилдээ тус тоглолтыг зохион байгуулж байна.
Тоглолтын бүх орлого "Цэцээ Гүн" ротаракт клубын хэрэгжүүлдэг “Хүн бүр сурах эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтэд хандивлагдана.
Залуусын боловсролыг дэмжих зорилготой уг тэтгэлэгт хөтөлбөр нь нийгмийн идэвхитэй, сурлага амжилтаараа манлайлагч оюутнуудадаас гадна хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэгдэж буйгаараа онцлогтой гэнэ.
“Сор бүтээлийн дээжис” эгшиглэнэ | ||
Үзсэн: 1318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.