
Архи, тамхины буруу хэрэглээ, биеийн илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал зэргээс зүрхний хэм алдагдах өвчин үүсдэг байна. Ийм өвчтэй мянга гаруй хүн Улсын гуравдугаар төв эмнэлэгт байнгын хяналтад эмчлүүлж байна. Мөн 90 гаруй хүн хагалгаанд орох ээлжээ хүлээж байгаа юм.
Манай улсын хувьд өнгөрсөн жил л зүрхний хэм алдагдлыг дотооддоо эмчилдэг болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зүрхний хэм алдагдлыг эмчлэх тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан гэж тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир ярилаа.
Зүрхний шигдээст хүргэдэг зүрхний хэм алдагдах өвчтэй хүний тоо өсчээ | ||
Үзсэн: 2789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.