
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх, референтүүд өнөөдөр (2017.10.30) “Хуулийн төсөл боловсруулах, хууль тогтоох ажиллагаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх чадавхыг сайжруулах нь” сургалтад хамрагдав.
УИХ-ын Тамгын газар, “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулж буй уг сургалтаар “Тамгын газрын зөвлөх хууль тогтоох ажиллагаанд оролцоход анхаарах зүйл, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн захиргааны албан хаагчид тавигдах ёс зүйн шаардлага” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Д.Амгалан илтгэл тавьсан.
Түүнчлэн “Хуулийн төслийн агуулгыг боловсруулах дүрмийн асуудал” сэдвээр академич Ж.Амарсанаа, “Хууль зүйн техникийн ерөнхий дүрэм, онол, практикийн асуудал” сэдвээр МУИС-ийн ХЗИС-ийн багш, доктор Д.Баярсайхан, Монгол хэлний зөв бичгийн дүрмийн асуудлаар хэл шинжлэлийн ухааны доктор Ж.Ганбаатар, төслийн зөвлөх Г.Цэрэндулам, Тамгын газрын ахмад ажилтан Н.Тунгалаг нар тус тус илтгэл тавьж, сургалтад хамрагдагсдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
УИХ-ын Тамгын газрын зөвлөх, референтүүд чадавхжуулах сургалтад хамрагдав | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.