Шууд Chart

Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо

2026-08-27 10:37:21

Иргэдийн үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад өдөр тутмын хэрэглээний төлбөрийн мэдээллийг зээлийн оноо тооцоход сөрөг үзүүлэлт болгохгүй байхаар Монголбанк зохицуулжээ.

УИХ-ын “УИХ таныг сонсож байна” цэсээр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд Зээлийн мэдээллийн сантай холбоотой зохицуулалтыг шинэчлэх чиглэлийг Монголбанкинд өгсөн бөгөөд үүний дагуу дээрх өөрчлөлтийг хийсэн байна.

Шинэ зохицуулалтын үр дүнд 390 мянга гаруй өр төлбөрийн мэдээлэл, 300 мянга гаруй хүлээгдэж буй төлбөрийн мэдээлэл, нийт 690 мянга гаруй мэдээлэл зээлийн оноонд хасах нөлөө үзүүлэхгүй болжээ.

Иргэдийн цахилгаан, дулаан, ус, үүрэн холбоо зэрэг үйлчилгээний төлбөрийн мэдээлэл Зээлийн мэдээллийн санд болон тухайн хүний зээлийн түүхэнд хэвээр үлдэнэ. Харин эдгээр мэдээллийг зээлийн оноо тооцохдоо оноо бууруулах хүчин зүйлд тооцохгүй юм.

Монголбанк цаашид Зээлийн мэдээллийн сангийн оноо тооцох аргачлалыг илүү уян хатан болгох, иргэдэд хүндрэл учруулдаг зарим зохицуулалт, журмыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.


Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй