Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), “Наран Ижий Заяа” ТББ болон Miss Universe Mongolia байгууллага хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хүн амын дунд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
ХСҮТ нь зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх, өвчнийг эрт илрүүлэн оношлохын ач холбогдлыг иргэд, олон нийтэд таниулах чиглэлээр тогтмол сургалт, сурталчилгаа болон нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Miss Universe Mongolia-ийн 21 аймгаас шалгарсан миссүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр ХСҮТ-ийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн бусад сувгаар дамжуулан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр олон талт мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Мөн ХСҮТ-ийн Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийг өвдөж, зовиур илрэхээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэгтээ тогтмол хамрагдах дадал хэвшилд уриалах, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулахад хамтын ажиллагаагаа чиглүүлнэ.
Талууд энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хорт хавдрын талаарх зөв мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хамтран ажиллахаар нэгдлээ гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

| ХСҮТ, “Наран Ижий Заяа” ТББ болон Miss Universe Mongolia хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.