Шууд Chart

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно

2017-11-06 10:14:27

Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Энэ жил 15 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2017  оны 11 дүгээр сарын 26-нд буюу “Улс тунхагласан өдөр” Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна.

Хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм.

Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын  зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Уламжлал ёсоор энэ жил 850 сурагч оролцох юм байна.


Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол болно  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй