
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэллээ.
Тэдгээрийн нэг Төв аймгийн Баян суманд болсон тэмцээний нээлтэд Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Б.Баярболд, сумын ИТХ-ын дарга Д.Энхтайван, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Га.Лхагвасүрэн нар оролцлоо.
Баян сумын ИТХ-ын дарга Д.Энхтайван “Бид жил бүр энэхүү шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. УИХ-ын дарга М.Энхболд шатрын спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажилладагт талархдаг. Өсвөр залуу үедээ оюун ухааны энэ спортыг өвлүүлэхэд цаашид бид олон тэмцээнийг сумандаа зохион байгуулах болно” гэлээ.
Сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний дараа хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг арванхоёрдугаар сарын 9-10-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2018 оны нэгдүгээр сарын 6-7-нд Төрийн ордонд зохион байгуулах юм байна.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 2203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.