Шууд Chart

Улс тунхагласны 93 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан 14 цагаас эхэлнэ

2017-11-26 09:25:44

Анхны Үндсэн хууль батлагдсан, Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм.

Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Уг барилдаанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлж байжээ.

Өнөөдөр болох бөхийн барилдааныг МҮОНРТ-ийн Монголын радиогийн нэгдүгээр суваг, Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Мөн Үндэсний олон нийтийн MNB.mn цахим хуудсаар хүлээн авч үзэх боломжтой юм.


Улс тунхагласны 93 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан 14 цагаас эхэлнэ  
Үзсэн: 3509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй