Шууд Chart

Оны “Тэргүүний залуу эмч”-ийг тодруулна

2017-12-05 11:56:22

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан шилдэг залуу эмч нарынхаа  хөдөлмөрийг үнэлэх , эмчилгээ, оношлогооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилготой оны шилдэг залуу эмч шалгаруулах “Үндэсний ирүүлийг сахигч” ёслолын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдана. 

Тус үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд дүрс оношлогоо, уламжлалт эмчилгээ, мэс засал, сэтгэц, хавдар, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 22 төрлөөр шилдгүүдийг тодруулж, Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу эмч” цол тэмдэг, өргөмжлөлийг олгоно.

Шагналд нэр дэвшигч нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх зэрэг шалгуур болзлыг хангасан байх юм байна. Шилдэг эмчийн материалыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл МЗХ-ны 207а тоотод хүлээн авах бөгөөд бүхий л салбарын эмнэлгүүд салбар тус бүрт эмч нараа тодорхойлон ирүүлж болох аж.  

Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn болон 99005186, 88012976 утсаар холбогдож авна уу гэж Монголын Залуучуудын Холбооноос мэдээллээ.


Оны “Тэргүүний залуу эмч”-ийг тодруулна  
Үзсэн: 2490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй