Шууд Chart

Зөв хөдөлгөөн, үйлдлийг бие даан суралцах чадвартай робот

2017-12-07 13:49:12

Роботыг хөгжүүлэгч компаниуд роботын үйл, хөдөлгөөнийг төгс хэлбэрт оруулахын тулд олон зуун удаагийн туршилт, судалгаа явуулсаар байна. Үүнийг өмнө нь компьютер программ хангамжийн тусламжтайгаар хийдэг байсан бол өнөө цагт роботоор өөрөөр нь үйл хөдлөлийг хэрхэн зөв хийж сурахыг нь заадаг болж байна. Энэ бол АНУ-ын зохион бүтээгчдийн бүтээсэн зөв хөдөлгөөн, үйлдлийг бие даан суралцах чадвартай робот юм.

Механикжуулсан төхөөрөмжийг маш нарийн мэдрэмжтэйгээр хөдөлгөөн хийлгэж сургахад маш хүнд хэцүү алгоритмын тооцоолол хийх шаардлагатай байдаг. Үүнийг хүний биеийн оролцоотойгоор тун энгийн аргаар шийдэх гарцыг АНУ-ын Райсийн их сургуулийн судлаач, шинжээчдийн баг олж гаргаад байгаа юм. Ингэхийн тулд роботын хөдөлгөөн бүрийд нь зөвхөн гараараа зөв зүгт чиглүүлж өгч туслахад л хангалттай.

Дараагийн удаад робот өмнөх үйлдлийн алгоритмаа өөртөө санах ойн багтаамжиндаа суулгаж, улмаар хүний хийж болох бүхий л хөдөлгөөн, үйлдлийг хийх чадвартай болдог байна. Энэ нь яг л хүүхдээ мөлхөж сурах, хөлд орох болон хоолоо халбагаараа өөрөө идэж сурахад тусалж байгаа эцэг эх мэт гэж ойлгож болно. Учир нь бүх үйл явц энэ л зарчмаар математик, алгоритмын тооцооллыг өөртөө боловсруулан хадгалж үлддэг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөв хөдөлгөөн, үйлдлийг бие даан суралцах чадвартай робот   
Үзсэн: 2226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй