Шууд Chart

Автомат жолоодлоготой автомашины мэдрэгч камерын чадлыг 10 дахин нэмэгдүүлнэ

2017-12-07 14:56:47

Технологийн нэгэн томоохон салбар бол автомашины хөгжлийн салбар. Тэр дундаа хамгийн ихээр анхаарал татдаг сэдэв бол жолоочгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгслийн техник, тоног төхөөрөмжийн дэвшил байдаг. Автомат жолоодлоготой автомашинд зориулан ашиглагддаг “VELODYNE LIDAR” гэх нэртэй төхөөрөмж, жолоочгүйгээр замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулах хамгийн чухал мэдрэгч төхөөрөмж юм. Энэ нь Автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн мэдрэгч камер бүхий төхөөрөмжийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлдэг юм байна.

Энэ төхөөрөмж нь автомашиныг замын хөдөлгөөнд өмнөө байгаа ямар ч обьектийг дайрах болон шүргүүлэхгүй байхаар зориулагдаг бүтээгдсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ төхөөрөмж автомашинд гурван хэмжээст орон зайг бий болгож өгдөг юм. Энэ ухаалаг мэдрэгч төхөөрөмжийг бүтээх ажлыг сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж, туршилт судалгаагаа хийж байгаа компани бол Велидин компани. Тус компани хамгийн сүүлд 128 сувагтай мэдрэгч бүхий хамгийн өндөр нягтаршилтай гурван хэмжээст орон зайг мэдрэгч төхөөрөмжийг бүтээгээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 128 ширхэг лазерийн тусгалын тусламжтайгаар автомашины эргэн тойрон дахь орон зайг илүү өндөр нягтаршилтайгаар мэдрэн, хүлээн авч автомашины компьютерт дамжуулах үйл явц гэсэн үг. Энэ нь тус салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хамгийн өндөр чанартай төхөөрөмж хэмээн нэрлэгдэх болоод байгааг онцолжээ . Тодруулбал, өмнөх удаагийн загваруудаасаа 10 дахин илүү хүчин чадалтай гэсэн үг юм байна.

Энэ төхөөрөмж мэдээж, Жи-пи-эс болон хэд хэдэн камерын дэмжлэгтэйгээр тээврийн хэрэгслийг автомат жолоодлогын горимд ажиллуулдаг юм. Хөгжүүлэгчид ирэх 2018 оноос эхлэн зах зээлд худалдаална гэж мэдээлж байгаа юм байна. Харин үнийн талаарх мэдээллийг хараахан өгөөгүй байна. 


Автомат жолоодлоготой автомашины мэдрэгч камерын чадлыг 10 дахин нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй