Шууд Chart

“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлав

2017-12-08 14:08:09

Хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Гарамжав танилцууллаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацааны шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна.

Уг тогтоолын төсөлд хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх тухай асуудлыг тусгажээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заажээ. Гэтэл орон нутгийн төсөвт түүнийг хэрэгжүүлэх мөнгө байхгүйгээс хууль хэрэгждэггүй. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн хэлсэн.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин тогтоолыг баталлаа.


“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлав  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй