Шууд Chart

Нүдний ухаалаг шил таны ажлыг хөнгөвчилнө

2017-12-12 12:00:00

“LET GLASS” нэртэй гарааны компани нүдний ухаалаг шил бүтээсэн байна. Энэ нүдний шил нь "Алекс" төхөөрөмжийн тусламжтайгаар дуут дохио хүлээж авах боломжтой юм байна.

Өмнө дуут дохио хүлээж авдаг байсан "Алекс" төхөөрөмжийг зөвхөн кофе чанагч, ус буцалгагч зэрэг цахилгаан хэрэгслийг ажиллуулахад л ашигладаг байсан. Харин энэ технологийг энгийн нэгэн нүдний шилэнд шингээснээр хүний өдөр тутамдаа хийж хэрэгжүүлдэг хөнгөн ажлууд амар хялбар мөн ухаалаг алхам руу шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дуут дохио өгсний дараагаар ухаалаг нүдний шил хөргөгч, ус буцалгагч, зурагт, хөгжим тоглуулагч зэрэг бусад цахилгаан хэрэгслийг удирдах, ажиллуулах бүрэн боломжтой гэсэн үг юм.

Нүдний ухаалаг шилийг хоёр төрлөөр ашиглаж болно. Тодруулбал, харааны шил болон гоёлын гэсэн төрөлтэй. Ингэхээр заавал харааны шил зүүдэг хүн тус шилийг хэрэглэх албагүй гэсэн үг юм байна. Энгийн хүмүүс ч гоёлын хэлбэрээр мөн нарны шил хэлбэрээр ашиглах боломжтой юм. Нүдний шилийг заавал дуут дохиоллоор удирдахгүй.

Үүнээс гадна тусгай мэдрэгч товчлуур дээр дарах нэмэлт хэсгийг ч хийж өгсөн байна. Ухаалаг хэрэглээг өдөр тутамдаа хэрэгжүүлэх нь орчин үеийн амьдралын шинэ хэв маяг болоод байна. Загварлаг хийцтэй тул найз нөхөд, хурал зөвлөгөөн, аялал зугаалгын аль ч үед авч явах боломжтой юм. 27 грамм жинтэй нүдний ухаалаг шил нь нэг удаагийн цэнэгээрээ 10 өдөр ажиллана. Үнийн хувьд 119 америк доллар юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүдний ухаалаг шил таны ажлыг хөнгөвчилнө   
Үзсэн: 4838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй