Шууд Chart

Их Хурлын дарга М.Энхболд “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

2017-12-12 14:14:40

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнөөдөр (2017.12.12) Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.

Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” дахь Монгол төрийн түүхийн музейд болсон юм.

Энэ номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин ХХ зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа ажээ.

Дээрх номонд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалжээ.


Их Хурлын дарга М.Энхболд “Урлах ухааны онолын цуврал ном”-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлтэд оролцов  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.194.xxx] 2017-12-12 16:11
Урлах ухаан байж болноо. Мунхруулах хий хоосон таавар байж болохгүй дээ. 1937,1939 оны хэлмэгдүүлэлтийн төлөөсийг одоо төр төлөх тухай ярьж байна. Агуу увидастай шашиныг мандуулсан толгой лам нар ямар асуудал шийдээгүй харин өөрсдөө золиослогдсон байдаг. Учир юу бэ.

Бидэнтэй нэгдээрэй