
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа бөгөөд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ.
Автозамын нэгдүгээр эгнээг тусгаарлах хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байна. Тус компани нь хаягдал гялгар уутаар сандал, шон, траншейны таг зэргийг үйлдвэрлэдэг. Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэмцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялагийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл гэж үздэг.
Нийслэлээс шинээр ажлын байр бий болгож, дотооддоо үйлдвэрлэл эрхэлж байгаа үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсвийн бодлогоор дэмжих зарчим баримтлан ажиллаж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм.
Хаягдал гялгар уут боловсруулан замын хашлага хийж байна | ||
Үзсэн: 1746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.